“Баттулгыг буусан өдөр очно” гэж мэдэгдсэн Ч.Сайханбилэг одоог хүртэл Монголд ирээгүй байна

“Баттулгыг буусан өдөр очно” гэж мэдэгдсэн Ч.Сайханбилэг одоог хүртэл Монголд ирээгүй байна

Эрдэнэс Монгол ХХК-иын гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, Оюутолгой ХХК-ийн монголын талын захирал асан Д.Ганболд, ТЕГ-ын хэлтсийн дарга асан Б.Бадрал нарыг олны дунд Дубайн гэрээ гэж нэрлэж заншсан “Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт, далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурсан, татвараас чөлөөлсөн гэх үндэслэлээр 1-1,3 жилийн ял шийтгэл оногдуулсан юм.

Харин энэ асуудал дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ерөнхий сайд гэдэг хүн асуудал шийдсэн бол өөрөө зугтаад бусдыгаа шоронд оруулдаг байж болохгүй. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд та одоо эх орондоо ир. Б.Бямбасайхан зэрэг олон залуус хөлд нь чирэгдлээ” гэж мэдэгдэж байв.

Харин Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Би Баттулгыг буусан өдөр очно” гэж мэдэгдсэн. Тэгвэл өнгөрөгч зургадугаар сарын 25-ны өдөр У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж, Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа дууссан. Тодруулбал, Х.Баттулга Ерөнхийлөгчийн албан тушаалаас буугаад 28 хоног болж байна. Гэсэн ч “Би Баттулгыг буусан өдөр очно” гэж мэдэгдсэн Ч.Сайханбилэг Монголд ирээгүй байна. Түүнийг Монголын хуулийн байгууллагаас интерполоор эрэн сурвалжилж байгаа билээ.