МЭДЭГДЭЛ: Дорнод аймагт цогцос олдсон гэх шатахуун хадгалах сав Петровис компанийнх биш

МЭДЭГДЭЛ: Дорнод аймагт цогцос олдсон гэх шатахуун хадгалах сав Петровис компанийнх биш

Өнөө өглөө /2021-07-22/ Дорнод аймгийн Хэрлэн сумын шатахуун түгээх станцын агуулах савнаас нэр, нас нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олдсон талаар бид мэдээлсэн.

Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 3 дугаар багийн “Чулуут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 5 км-т/ “Петровис” ХХК-ийн Шатахуун түгээх станцын агуулахын 50 тонны шатахуун хадгалах саванд хүний цогцос байж болзошгүй тухай дуудлагыг 07.21-ний өдрийн 08:50 цагт хүлээн авсан талаар онцгой байдлын ерөнхий газар мэдэгдсэн. 

Тэгвэл Петровис компанийн зүгээс цогцос олдсон гэх шатахуун түгээх станцын агуулах тус байгууллагынх биш хэмээн мэдэгдэл хийлээ.