СТАТИСТИК: Цалин өмнөх улирлаас буурсан бол тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ нэмэгджээ

СТАТИСТИК: Цалин өмнөх улирлаас буурсан бол тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ нэмэгджээ

Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн судалгааны хоёрдугаар улирлын дүнг танилцууллаа.

  • Хоёрдугаар улиралд өмнөх улиралтай адилаар өрхийн цалин хөлсний орлого буурсан хэвээр байна. Өрхийн цалин хөлсний орлого хоёрдугаар улирлын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 100,000 төгрөгөөр буурсан бол өмнөх улиралтай харьцуулахад 37 мянган төгрөгөөр буурсан байна. Ерөнхийдөө цалин харьцангуй буурч байгааүзүүлэлттэй байна.
  • Засгийн газраас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ өрхийн орлогын бууралтыг тогтворжуулж байна. Тухайлбал, нэг өрхөд хоёрдугаар улирлын байдлаар дунджаар 462 мянган төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж ногдож байгаа. Үүнийг өмнөх мөн үетэй харьцуулахад тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ 190 мянган төгрөгөөр, өмнөх улиралтай харьцуулахад 100 мянган төгрөгөөр нэмэгдсэнбайна.
  • Дөрөвдүгээр сард, хөл хорионы үед Засгийн газраас 300 мянган төгрөг, малчин иргэдэд тодорхой хэмжээний мөнгөн дэмжлэг үзүүлсэн нь тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ нэмэгдэхэд нөлөөлжээ.
  • Ингээд өрхийн нийт орлого 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.9 хувиар буюу 58 мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
  • Өрхийн зарлага өмнөх оны мөн үеэс 66 мянган төгрөгөөр буурсан, өмнөх улирлаас 16 мянган төгрөгөөр нэмэгджээ. Өрхийн зарлага өмнөх он болон улирлаас нэмэгдэхэд гол үзүүлсэн нөлөө нь хүнсний бүтээгдэхүүн зарлагын өсөлт юм. Нэг өрх дунджаар хоёрдугаар улиралд сард 340 мянган төгрөгийн хүнсний зарлагатай байгаа нь өмнөх оны мөн үеэс 27 мянгаар, өмнөх улирлаас 33 мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлтболжээ.
  • Хүнсний бүлгийн инфляцын түвшин оны дүнгээр 13 орчим хувийн өсөлттэй байна. Хүнсний бус бараа үйлчилгээний зардал эсрэгээрээ буурсан байна.