Л.Оюун-Эрдэнэ Төмөр замын талаар Оросуудтай ярихгүй байгаа тул дараагийн Ерөнхий сайдтай тэд ярина гэсэн үү

Л.Оюун-Эрдэнэ Төмөр замын талаар Оросуудтай ярихгүй байгаа тул дараагийн Ерөнхий сайдтай тэд ярина гэсэн үү

Манай улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч С.А.Павловтой уулзсан уулзалтын протоколыг нийтлэлч У.Оргилмаа саяхан олон нийтэд ил болгосон.

- УБТЗ-ЫН АСУУДАЛД МОНГОЛЫН ТАЛД  СОНИН БИШ БАЙГАА БОЛ НААД АСУУДЛАА ОРХИ-

Тус протоколд, “УБТЗ”-ын Япон улсаас авсан зээлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2020 оны 2 дугаар сард ОХУ, Монгол Улсын тээврийн яамдын хамтарсан, “Оросын төмөр замууд” НХН-ийн төлөөлөл оролцсон комисс байгуулагдан хэд хэдэн уулзалт зохион байгуулсан. 2020 оны 9 дүгээр сард энэхүү асуудлыг шийдэх гарц бүхий саналыг манай талаас Монголын талд хүргүүлсэн боловч өнөөг хүртэл хариу аваагүй байна .., Бид мэдээж нөхцөл байдлыг ОХУ-ын Тээврийн сайдад илтгэж байгаа. Ийнхүү танилцуулахад манай Тээврийн сайд

“Монголын талд УБТЗ-ын асуудал сонин биш байгаа бол та бүхэн наад асуудлаа орхивол яасан юм бэ” гэж хүртэл хэлсэн. Энэ нь маш муу дохио юм” гэжээ.

Тодруулбал, 1993-1999 онд Японы Засгийн газраас “Улаанбаатар төмөр зам” зээл авч болохгүй учраас Монгол Улсын Засгийн газраар дамжуулж, тухайн үедээ 20 миллиард иен буюу тэр үеийн ханшаар 100-аад сая ам.долларын зээлийг 1,5-3 хувийн хүүтэй 23 жилийн хугацаатай авсан байдаг. Тухайн үед Япон, Дэлхийн Банкны бага хүүтэй, урт хугацаатай зээлийг авч ашиглаагүй бол УБТЗ хүнд байдалд орох байсан гэдэг. Ингээд тус зээлийн мөнгөөр ачааны вагоны асуудлаа шийдэж, Багануур-Улаанбаатарын хоорондох нүүрсний тээврээ ДАШ-7 хэмээх өндөр хүчин чадалтай хоёр илчит тэргээр зөөдөг болж, нүүрс тээврийн саатлаа арилгасан гэдэг.

Тэгвэл “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч С.А.Павловхэлснээр, “Монголын талд УБТЗ-ын асуудал сонин биш байгаа бол та бүхэн наад асуудлаа орхивол яасан юм бэ” гэснээс үзвэл Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газартай бус дараагийн Ерөнхий сайдтай УБТЗ болон Японы зээлийн асуудлаар ярилцана гэж байгаа юм биш биз гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

-ТӨМӨР ЗАМЫН АСУУДЛААР БИЕ ДААСАН ШИЙДВЭР ГАРГАСАНД ОРОСУУД ДУРГҮЙЦСЭН ҮҮ-

Мөн Засгийн газрын энэ оны наймдугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар “Богдхан төмөр зам”-ын төслийн суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосон байна. Улмаар өнгөрөгч долоо хоногт тус төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх нээлт Мааньт өртөөнд болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон.

Харин Элчин сайд Д.Даваа, “Оросын төмөр замууд” НХН-ийн С.А.Павлов нарын протоколд, ОХУ-ын тал “Богдхан төмөр замын төсөлд РЖДстрой, РазвИН зэрэг Монголд буй Оросын охин компаниудаа оруулмаар байна. Юун Япон, юун Америк вэ? Холболтын цэг өгөхгүй шүү! Мухар 170 км овоолсон шороогоо яахыг чинь харъя” гэсэн байдаг.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "УБТЗ-ын бүрдэл хэсэг учир ОХУ-тай ярих учиртай. Энэ агуулгаараа бидний хувьд ОХУ-тай хэлцэл хийгээд явж байна. Тавантолгой 150-200 орчим сая долларыг гаргаад ажлыг хийнэ.  Эхлээд бид өөрсдийн хөрөнгөөрөө замаа тавьж байна. Явцад нь ОХУ талаас оролцоход нээлттэй. Баригдсаны дараа 50 хувиа худалдаж мөн болно" гэсэн байдаг. Тодруулбал, УБТЗ ХНН-ийг ОХУ, Монгол Улсын Засгийн газрууд хувь тэнцүү эзэмшдэг бөгөөд Монгол Улсын төмөр замын нийт сүлжээний 90 гаруй хувь нь УБТЗ-ын эзэмшилд байдаг.