Цэцэрлэгийн ажилчдыг хувийн хэвшилд шилжүүлж, гэрээт ажилтан болгохыг эсэргүүцлээ

Цэцэрлэгийн ажилчдыг хувийн хэвшилд шилжүүлж, гэрээт ажилтан болгохыг эсэргүүцлээ

Монголын боловсрол, шинжлэх ухааны яамны үйлдвэрчний эвлэлийн хороо, СӨБ-ийн нэгдсэн холбоноос хэвлэлийн хурал хийлээ. Цар  тахлын үед түгээмэл мэргэжлийн ажилтнууд буюу хэвийн үйл ажиллагааг хангаж буй ажилчдыг 2022 оны нэгдүгэр сараас эхлэн гэрээт ажилчин болгох, ажлын байрны асуудлаар мэдээлэл хийлээ.

СӨБ-ийн үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Д.Саранцэцэг: "Бид есдүгээр сараас эхлэн асуудлыг хөндөж эхэлсэн ч одоог хүртэл тодорхойгүй байна. Арван нэгдүгээр сарын 24-нд бид төсөвтэй танилсан. Энэ үеэр үйлчилгээний ажилтанг орон нутагт шилжүүлэх зардал гээд тодорхой хэмжээний зардал тавьсан байсан. Үүнээс л бид мэдсэн. 2022 оны нэгдүгээр сараас эхлэх нь тодорхой юм байна гэдгийг мэдсэн. Боловсролын яам, Сангийн яам нарыг мэдээлэл өгөхийг шаардсан ч одоо болтол хариу өгөөгүй.

Нийгмийн хамгаалал гэхэд бид 470-570 мянган төгрөгийн цалинтай л ажиллаж байна. Улаанбаатарт гэхэд цэцэрлэгт 266 цэцэрлэгийн 3900 ажилчид үүнд хамрагдахаар байна. Ингээд тэдний нийгмийн асуудал дордох нь тодорхой болсон. 30 гаруй жил улсад ажиллачихаад орон гэр ч үгүй байна. Төр засагтаа итгэж байсан ч итгэл алдарлаа." гэв.

МБШУА-ны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл: "СӨБ-ийн ажилчдын 80 орчим хувь нь тогооч, эмч, харуул, үйлчлэгч гээд нэг газарт баг болж ажиллаж буй хүмүүсийг төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх юм бол цэцэрлэгийн чанар үйлчилгээ, удирдлагын хувьд ч гэсэн, багахан цалингаар ажилласан хүмүүсийг хувийн хэвшил рүү шийлжүүлэх юм бол бидний анхаарах асуудал.  Хөдөө орон нутаг төдийгүй хамгийн бага тушаалын ажилчид, хамгийн их ачаалал үүрч буй хүмүүсийг өөрчлөх биш дарга цэрэг нарын асуудлаас эхлэх ёстой. Төрийн албаны ачааллыг бууруулах нэрийдлээр эдгээр хүмүүсийн ажлын байрыг үгүй хийж болохгүй.  Тэднийг ийнхүү хохироож байгаа нь хүүхэдтэй ажиллах сайхан сэтгэл рүү ус цацаж байгаа хэрэг юм" гэлээ.