Өчигдөр /2022.08.08/ Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн “Их гүүрний лагер” гэдэг газар бага насны хүүхэд гэрийнхээ гаднаас алга болсон тухай дуудлагыг онцгой байдлын алба хаагч нар хүлээн авчээ. Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн алба хаагчид очиж, хоёр настай эрэгтэй Т-г эрэн хайх ажиллагааг эхлүүлж, гэрээс эь урд зүгт 1.2 км-т Буянт голын эрэг дээр явж байсныг олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
