Согтуугаар жолоо барьж явсан 19 настай эрэгтэй, худаг мөргөж, гурван хүн бэртжээ

Согтуугаар жолоо барьж явсан 19 настай эрэгтэй, худаг мөргөж, гурван хүн бэртжээ

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Хөдөө аж ахуйн их сургууль”-ийн оюутны хоёрдугаар байр, автозамын зорчих хэсэгт суудлын автомашин худаг /үл хөдлөх зүйл мөргөж/, жолооч болон зорчигчид бэртсэн хэрэг гарчээ.

Ослын тухай дуудлагыг наймдугаар сарын 7-ны өдрийн 06:36 цагт хүлээн авсан байна. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан очиход хувийн эзэмшлийн Mercedes-Benz маркийн автомашиныг жолоодож явсан иргэн П /19 настай, эрэгтэй/, зорчигч Ц /18 настай эрэгтэй/, зорчигч М /18 настай, эмэгтэй/, зорчигч Т /19 настай, эрэгтэй/ нарын дөрвөн хүн бэртсэн байсныг нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгсөн байна. Жолооч П согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүйг тогтоохоор шалгалтын ажиллагаа явагдаж байгаа юм байна.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө