ГХЯ: Сөүл, Кёнгид 14 мянга гаруй Монголчууд оршин суудаг. Манай иргэд хохирсон талаар мэдээлэл ирээгүй байна

ГХЯ: Сөүл, Кёнгид 14 мянга гаруй Монголчууд оршин суудаг. Манай иргэд хохирсон талаар мэдээлэл ирээгүй байна

Өчигдөр /2022.08.08/ БНСУ-ын Сөүл, Кёнги зэрэг төвийн бүс нутагт тус өдрийн оройноос үргэлжлэн орж буй усархаг борооны улмаас үер усны аюул үүсэж 8 хүн нас барж, 6 хүн сураггүй болоод байна.

Тэгвэл тус улсад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн талаар ГХЯ-наас мэдээлэл өглөө. Үүнд, “Сөүлд 6800 гаруй, Кёнгид 7300 гаруй монгол иргэн оршин суудаг бөгөөд үер голлон үүссэн Хан мөрний өмнөд хэсэг буюу Сөүл хотын өмнөд бүс /Ганнам, Сунпа, Гванаг дүүрэг/-д монгол иргэдийн төвлөрөл бага байна. Үер усны аюулын улмаас манай иргэд нас барсан, сураггүй болсон, хохирол амссан талаар холбогдох байгууллагаас албан ёсны мэдээлэл ирээгүй байна. Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас иргэддээ хандан үер усны аюулаас болгоомжлох, сонор сэрэмжтэй байх талаар цаг үеийн мэдээ сэрэмжлүүлгийг түгээн ажиллаж байна” гэв.