“Да хүрээ” авто захад хамгийн эрэлттэй байдаг машинуудын үнэ 3-5 сая төгрөгөөр өсчээ

“Да хүрээ” авто захад хамгийн эрэлттэй байдаг машинуудын үнэ 3-5 сая төгрөгөөр өсчээ

Ойрын хугацаанд хил гааль, тээвэрлэлтийн үнэ өсөхгүй бол машины үнэ буурах төлөвтэй байсан. Гэвч өнөөдөр/2022.08.14/ “Да хүрээ” авто захад хамгийн эрэлттэй байдаг машинуудын үнэ 3-5 сая төгрөгөөр өсчээ.

Тухайлбал, хамгийн хямд машин болох "Pruis-20″, Pruis-30", "Aqua" зэрэг 18-29 сая төгрөгийн үнэлгээтэй шинэ машины үнэ тээврийн зардлаас шалтгаалж 3-5 сая төгрөгөөр нэмэгдсэн байна.

Мөн түүнчлэн Тяньжин дээр гацсан автомашин Монголд орж ирэх гэж зургаан сар болж байгаа. Гацаа, тээвэр логистик огт шийдэгдээгүйн улмаас үнийн өсөлт нэмэгдэж байж болзошгүй байгаа юм. 




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө