Монгол Улсын анхнй "олимпын аварга" төрсөн 14 жилийн ойн өдөр өнөөдөр /2022.08.14/ тохиож байна. Тодруулбал, 2008 оны наймдугаар сарын 14-ны өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр "Бээжин-2008" зуны олимпын наадмаас "аваргын алтан медаль"-ийг эх орондоо анх удаа авчирсан юм. Тэрбээр, жүдо бөхийн -100 кг-ын жинд алтан медаль хүртэж, Монгол Улсын анхны олимпын аварга болсон гэдгээрээ манай спортын түүхэнд бичигдэж мөнхөрсөн тамирчин юм.
