Б.Ууганбаяр: Тээвэрчдийн албан бичгийн хариуг 24 цагийн дотор өгөхгүй бол том оврын автомашинтай жагсана

Б.Ууганбаяр: Тээвэрчдийн албан бичгийн хариуг 24 цагийн дотор өгөхгүй бол том оврын автомашинтай жагсана

Өнөөдөр /2022.08.15/ Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооноос Засгийн газарт шаардлага хүргүүлж Сүхбаатарын талбай дээр жагслаа.

Энэ үеэр Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр, “Өнгөрсөн хавар тээвэрчдийн тэмцлийн үеэр Зам  тээврийн яамны сайд Л.Халтар, С.Амарсайхан тэргүүтээ хүмүүс ажлын хэсэг байгуулж, хамтарч ажиллана гэсэн боловч зарим хүмүүсийг ажлын хэсэгт оруулаагүй.

Мөн нөгөөтэй орсон хүмүүс маань тээвэрчдээ төлөөлж чадахгүй, дундаас нь урвасан тул мөнгө татах, хууль бус ажлууд ар араасаа гарч эхэлсэн. Иймд нийт тээвэрчид нэгдэж, нэгдсэн холбоо байгуулсан.

Өнөөдрийн байдлаар зургаан төрийн бус байгууллага, хуулийн этгээд нэгдэж Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоог байгуулж, тэрний гүйцэтгэх захирлаар намайг томилсон байна. Цаашид эмх замбараатай байлгахын тулд тээврийн асуудлыг шийдэхгүй бол улам даамжирч байна. Иймд өнөөдөр Шадар сайдад албан бичиг хүргүүлэхээр тээвэрчдийн төлөөлөл болох нийт тээвэрчдийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүд жагсаж байна. Ачааны эргэлт чингэлэг хязгаарлагдсан, халдвар хамгааллын дэглэм зөрчсөн, дундын бүсэд ажиллаж байгаа ахлагчдын бүрэлдэхүүн хууль бус үйл ажиллагаа явуулах зэрэг асуудлууд гаргасаар байгаа тул задгай тээврийг хэвийн явуулж эхлэхийг шаардаж байна. Энэхүү шаардлагыг үндэслэн 24 цагийн дотор шийдвэрлэж өгөхгүй бол дараагийн шат болох том тэрэгтэй жагсаал хийнэ. Энэ бол маш том жагсаал байх болно. Монголын өнцөг булан бүрээс том тээвэртэй жолоочид нэгдэн гэж найдаж байна. Одоогоор 100 машин бэлэн байгаа” гэв.