Япон, Монголын хамтарсан “Cүүн зам” бүжгийн наадам Улаанбаатар хотод наймдугаар сарын 22-нд болно

Япон, Монголын хамтарсан “Cүүн зам” бүжгийн наадам Улаанбаатар хотод наймдугаар сарын 22-нд болно

Япон Монголын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож буй. Ойн хүрээнд Япон Улсын Токушима дах Монгол Улсын Өргөмжит консул, Соёлын элч Каваүчи Широ сангийн санаачилгын дагуу “Cүүн зам” бүжгийн наадмыг Улаанбаатар хотноо наймдугаар сарын 22-ны өдөр зохион байгуулахаар болжээ.

"Сүүн зам" бүжгийн наадмын зохион байгуулагч Д.Болор-Эрдэнэ "Уг наадамд Япон Улсын парламентын гишүүн Ямагүчи Шүничи, Ямазаки Масаяасү, Токүшима мужийн дэд захирагч, мөн Анан хотын захирагчаар ахлуулсан албаны болон бизнес, соёл, урлаг, спортын 170 орчим төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцоно. Наадмын ерөнхий зохион байгуулагчаар “Хүн гэр театр”, “СУИС”-ийн Бүжгийн Урлагийн Сургууль, хамтран зохион байгуулагчаар НАЖГ ажиллаж байна. Тус бүжгийн наадам нь Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болно.

Бүжгийн “Парад наадам”-аар Япон орны ардын урлаг, өв соёлын нэг болох “Ава одори”, “Ёсакой” бүжгийн урлагаас танилцуулахын зэрэгцээ Монголын үндэсний болон орчин үеийн бүжгийн тоглолтыг хамтран зохион байгуулах юм.

“Cүүн зам” бүжгийн наадам нь хоёр улсын соёл, урлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, дэлгэрүүлэх зорилготой бөгөөд түүхэн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй томоохон ажлуудын нэг " гэв.