Нүхтийн аманд алга болсон 21 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Нүхтийн аманд алга болсон 21 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богдхан уулын Нүхтийн-Ам гэдэг газар иргэн С /сэтгэцийн өөрчлөлттэй/ наймдугаар сарын 14-ний өдрийн 23:00 цагийн үед гэр бүлийн хамт салхилж яваад сураггүй болсон тухай дуудлагыг наймдугаар сарын 15-ны өдрийн 05:18 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах анги, дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн С /21 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ыг наймдугаар сарын 15-ны өдрийн 05:47 цагаас 20:02 цаг хүртэл анх алга болсон газраас зүүн тийш “Баруун ширээт”, “Арцатын-Ам” гэдэг газар хүртэл 30 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Наймдугаар сарын 16-ны өдрийн 09:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүллээ.