"Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн үйл ажиллагаа доголдож үйлдвэрчний эвлэлээ шинэчлэх хөдөлгөөнийг эхлүүлжээ

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн үйл ажиллагаа доголдож үйлдвэрчний эвлэлээ шинэчлэх хөдөлгөөнийг эхлүүлжээ

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг өргөтгөх, уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлж байсан Кью Эс Си компанитай байгуулсан концессын гэрээг цуцлах шийдвэрийг Засгийн газар өнгөрөгч дөрөвдүгээр сар /2022.04/-д гаргасан. 

Гэтэл энэ шийдвэрээс хойш “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн үйл ажиллагаа доголдож, сүүлийн хоёр сарын хугацаанд сул зогсоод байгаа гэх мэдээлэл байгаа юм. Мөн энэ хугацаанд үйлдвэрийн ажилчдын үндсэн цалинг 60 хувиар нь бодох болсонд тус үйлдвэрийн ажилчид маш их бухимдаж, жагсаал цуглаан болоход ойрхон болоод байгаа гэх мэдээлэл бий. Мөн энэ сарын 08-ны өдрөөс /2022.08.08/-өөс эхлэн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн зарим ажилчдыг ирэх есдүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлж байгаа тухай “Мэдэгдэх хуудас”-ыг өгч эхэлжээ. 

Ингэхдээ "Орон тооны дээд хязгаарыг шинэчлэх батлах тухай" тогтоолыг үндэслэн ажлын байрыг цөөлж буй учир чөлөөлж буйгаа мэдэгдсэн гэдэг. Одоогоор 40 орчим ажилтанг ажлаас нь чөлөөлөхөө мэдэгдэж мэдэгдэх хуудсыг өгөөд буй бөгөөд үүнтэй холбоотойгоор үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийг шинэчлэх асуудал хөндөгдөж зарим залуус тэмцэл өрнүүлээд байгаа аж. Тодруулбал, ажлаас халж буй удирдлагуудын шийдвэрийг эсэргүүцэж Үйлдвэрчний эвлэлээ шинэчлэхээр залуу ажилчид нь нэгдэж эхэлжээ. Энэ талаар тус үйлдвэрийн зарим ажилтан хэлэхдээ "Үйлдвэрчний эвлэл ажилчдынхаа эрх ашгийг хамгаалахаа больсон учир шинэчлэхээр болсон. Түүнээс гадна орон тооны бүтцийн цомхотголд оруулж байгаа гэж ажилчдыг халж байгаа ч намын харъяалал гэх мэт өчүүхэн шалтгаанаар ажилгүй болгож байна. Мөн "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-т өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан компанитай холбоо харилцаатай гэх үндэслэлээр ажилчдыг гүтгэж одоогийн удирдлагуудыг шүүмжилсэн сэтгэгдлийг дэмжиж байна гэж гүтгэдэг" гэлээ. 




“BONUS BOOST” BSB-д

55 минутын өмнө