Худалдааны төвийн зогсоолд тавьсан суудлын автомашин шатжээ

Худалдааны төвийн зогсоолд тавьсан суудлын автомашин шатжээ

Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн “Баруун бүсийн тулгуур” худалдааны төвийн автомашины зогсоолд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 16-ны өдрийн 10:52 цагт хүлээн авчээ.  

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан очиход иргэн А-ын “Лада” загварын суудлын автомашин шатаж байсныг таван минут ажиллаж унтраасан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө