ТАНИЛЦ: БНСУ-ын хилээр нэвтрэхэд мөрдөгдөж буй журам

ТАНИЛЦ: БНСУ-ын хилээр нэвтрэхэд мөрдөгдөж буй журам

2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хилээр нэвтрэхэд мөрдөгдөж буй журмын талаар Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам мэдээлжээ.

  • Гадаадаас БНСУ-д ирж байгаа бүх зорчигчид PCR /48 цаг/ эсвэл RAT /24 цаг/-ын баталгаажсан сөрөг хариуг биедээ авч явах.
  • Нисэх буудлын шалган нэвтрүүлэх хугацаанд өвчний шинж тэмдэг илэрвэл тухайн газрын шинжилгээ өгөх газарт хандах.
  • Өвчний шинж тэмдэггүй бол Солонгос улсад байрлах байр, зочид буудал эсвэл өөрийн амьдрах гэртээ очих бөгөөд 24 цагийн дотор PCR шинжилгээ заавал хийлгэнэ.
  • PCR шинжилгээний хариу гартал тухайн байрлаж байгаа гэр болон зочид буудалдаа хүлээх.
  • PCR шинжилгээний хариугаа аваад Q-Code вэбсайтад (https://cov19ent.kdca.go.kr) оруулна.
  • Хилээр орж ирснээс хойш 6-7 дахь өдөрт өөрөө бие даан түргэвчилсэн тестерээр шинжилгээ хийж үзэхийг зөвлөж байна.
  • Аль болох олон хүнтэй газар очихоос зайлсхийж, амны хаалт тогтмол зүүх.
  • Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд гэртээ өөрийгөө тусгаарлаж, эмнэлгийн байгууллагад хандаж зөвлөгөө авна уу.

2022 оны 6-р сарын 8-наас хилээр орж ирсэн зорчигчдыг тусгаарлан ажиглахгүй, хилээр орж ирсэн өдрөөс 10 хоног өөрийгөө хянах журам үйлчилж байна. Хилээр орж ирсний дараа PCR шинжилгээ хийлгээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу 1 жил хүртэл хугацаагаар хорих, эсвэл 10 сая хүртэл воны торгууль ногдуулах журамтайг анхаарна уу.




ГҮМҮДА-Тэр ертөнц

8 минутын өмнө

Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө