“Улаанбаатар үндэсний хоолны өдөрлөг” маргааш Сүхбаатрын талбайд болно

“Улаанбаатар үндэсний хоолны өдөрлөг” маргааш Сүхбаатрын талбайд болно

“Улаанбаатар үндэсний хоолны өдөрлөг” маргааш буюу наймдугаар сарын 20-нд төв талбайд найм дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Уг өдөрлөгөөр хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хоолны цэсээ шинэчлэн олон төрлийн хоолыг шинээр санаачлан оролцох юм. Эл өдөрлөгийн үеэр Артгэр, мастер тогоочид монгол үндэснийхээ хоол хийж, үзүүлбэр үзүүлэхийн зэрэгцээ олон нийтэд шинэ хоолны цэсээ танилцуулж, өдөрлөгийг зорин ирсэн иргэдэд үнэгүй хоолны амталгаа болон хямд үнээр үйлчлэх юм байна. “Улаанбаатар үндэсний хоолны өдөрлөг”-ийг 2013 оноос хойш “UB food festival” нэрээр зохион байгуулж ирсэн ч өнгөрөгч онд цар тахлын улмаас зохион байгуулаагүй аж.

Сэтгүүлч: Г.Мичидмаа