Хилийн цэргийн ангийн ахлах дэслэгч зэвсгийн осол гаргаж, биедээ гэмтэл авчээ

Хилийн цэргийн ангийн ахлах дэслэгч зэвсгийн осол гаргаж, биедээ гэмтэл авчээ

Хилийн цэргийн 0306 дугаар ангийн хилийн цэргийн ... дугаар салбарын орлогч, ахлах дэслэгч М өнөөдөр /2022.08.19/ зэвсгийн осол гаргаж, биедээ гэмтэл учруулжээ.

Алба хаагчийн биеийн байдал  тогтвортой байгаа бөгөөд Хил хамгаалах ерөнхий газар, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс томилогдсон бүлэг нисдэг тэргээр татан авч, эмнэлгийн тусламж үзүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: Хил хамгаалах ерөнхий газар