Баян-Өндөр сумын “Есөн-Эрдэнэ” худалдааны төв гал гарчээ

Баян-Өндөр сумын “Есөн-Эрдэнэ” худалдааны төв гал гарчээ

Орхон аймгийн  Баян-Өндөр сумын Оюут  багийн “Есөн-Эрдэнэ” худалдааны төв гал гарч байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 18-ны өдрийн 20:38 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид хоёр км замыг туулан очиход, хүнсний худалдааны төвийн /зэргэлдээ 4 лангуу/ 25м2 талбай шатаж байсныг 01:57 цаг ажиллан унтраасан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Г.Мичидмаа