Модон урлалаар бүтээл хийдэг гэр бүлийг дэмжиж, "Хангамж Групп"-ээс хашаа барьж өгөхөө амлалаа

Модон урлалаар бүтээл хийдэг гэр бүлийг дэмжиж, "Хангамж Групп"-ээс хашаа барьж өгөхөө амлалаа

Үндэсний өв тээгч залуучуудаа дэмжих, өв уламжлалаа хадгалж авч үлдэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилгоор Монгол улсын аварга П.Бүрэнтөгс “Бүрэн Монгол” төслийг хэрэгжүүлж буй. Уг төсөл долоо дахь аймаг буюу Өвөрхангай аймагт амжилттай хэрэгжлээ.

Өвөрхангай аймгаас сонгогдсон Н.Ууганбаяр Б.Жагдагсүрэн нар  аймагтаа " Өв-Ур-999" брэндийг үүсгэн байгуулаад , Модон бүтээгдэхүүнээр төрөл бүрийн бүтээгдэхүүн  үйлдвэрлэдэг аж. Гэр бүлээрээ үйлдвэрлэлээ эрхэлж эхэлснээс хойш бэлэг дурсгал болон өрхийн хэрэгцээний  60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг өөрсдийнхөө брэндээр тамгалан гаргажээ.

Мөн Арвайхээр хотын дарга Б.Ганбат  сонгогдсон өрхийн хашааны газрыг аймгаас өгөх , мөн "Хангамж Групп"-ийн  захирал Н.Батхүү хашаа барьж өгөхөө амлалаа.