Нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн этгээдүүдээр зүлэг цэвэрлүүлж, зэрлэг ургамлыг зулгаах ажлыг хийлгэж байна

Нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн этгээдүүдээр зүлэг цэвэрлүүлж, зэрлэг ургамлыг зулгаах ажлыг хийлгэж байна

Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн этгээдүүдээр нийтийн эзэмшлийн болон авто замын дагуух ногоон байгууламжийг цэвэрлүүлж, зэрлэг ургамлыг зулгааж, хадах ажлыг хийлгэж байна.

Тус ажлыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын “Нийтэд тустай ажил хийлгэх ялын үр нөлөөг дээшлүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тушаалаар өгсөн үүрэг чиглэлийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас зохион байгуулж байгаа юм.

Улсын хэмжээнд 2022 оны наймдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн аймаг, нийслэл дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, нэгжүүд тухайн нутаг дэвсгэрийн Засаг даргын тамгын газартай хамтран нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтнаар нийтийн эзэмшлийн болон авто замын дагуух ногоон байгууламжийг цэвэрлүүлж, зэрлэг ургамлыг зулгааж, хадах ажлыг эхлүүллээ.

Тус ажлын хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэдийг ногоон байгууламжийг дэмжих, иргэдийн эрүүл мэндэд ээлтэй орчинг бүрдүүлэх ажилд санаачилга гарган оролцохыг уриалж байна гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас мэдээллээ.