Австралийн түүхэн барилгууд Монгол Улсын далбааны өнгөөр гэрэлтжээ

Австралийн түүхэн барилгууд Монгол Улсын далбааны өнгөөр гэрэлтжээ

Энэ жил Монгол Улс, Австралийн Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа билээ. Тус ойг тохиолдуулан Австралийн нийслэл Канберра хотын түүхэн барилгууд болох Парламентын хуучин ордон болон Үндэсний хонхт цамхаг пүрэв гарагийн орой Монгол Улсын далбааны өнгөөр гэрэлтжээ.