МИГ-21 ПФМ сөнөөгч онгоц, С-75 загварын пуужингийн гадна үзэмжийг сэргээн засварлажээ

МИГ-21 ПФМ сөнөөгч онгоц, С-75 загварын пуужингийн гадна үзэмжийг сэргээн засварлажээ

Өнгөрөгч долоо хоногт Агаарын цэргийн командлалын ангиуд болон Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн бүрэлдэхүүн Монгол цэргийн музейн гадна талбайд байрлах МИГ-21 ПФМ сөнөөгч онгоц, С-75 загварын пуужингийн гадна үзэмжийг сэргээн засварлажээ.

 "Хурдан цагаан" хэмээх байлдааны сөнөөгч дуунаас хурдан МИГ-21 гайхамшигт хөлөг нь 1950-аад оны сүүлээр Зөвлөлт холбоот улсын зэвсэглэлд орсон. Дэлхийн 40 гаруй оронд ашиглагддаг.

 Экипажиндаа 1 хүний багтаамжтай, хурдны дээд хязгаар 2175 км/цаг,  нислэгийн холын зай 570-1560 км, байлдааны радиус 850 км, байлдаан явуулах ашигтай өндөр 5000-7000м, нисгэгчийн кабинаас цель илрүүлэх холын зай 20км, нэгэн зэрэг дагах цель болон сөнөөх целийн тоо 1/1, бага зайн төрлийн пуужин, 30мм-ийн калибр бүхий онгоцны автомат буу мөн 1000 кг бөмбөг тээвэрлэх боломжтой юм.

С-75 нь ЗХУ-ын үед 1957 оноос бүтээгдсэн V-750 төрлийн пуужингийн цогцолбор юм. Пуужингийн хүнд нь 2300 кг, урт нь 10600 мм, цэнэгт хошуу Frag-He, цэнэг хошууны хүнд 200 кг, тэсэлгээний механизм  удирдлагатай, үйлчлэх хүрээ 45 км, нислэгийн өндөр 25000м, 3,5 мач нийт урт 65 М байна. Эдгээр үзүүлэнг 1995 онд музейд хадгалуулсан байна.