Өнөөдөр тахиа өдөр

Өнөөдөр тахиа өдөр

Аргын тооллын 9 сарын 17, Санчир гараг. Билгийн тооллын 22, Чөлөөт эх одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 6 цаг 32 минутад мандан, 19 цаг 02 минутад жаргана.

Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.




ГҮМҮДА-Тэр ертөнц

1 цагийн өмнө