Өнөөдөр гахай өдөр

Өнөөдөр гахай өдөр

Аргын тооллын 9 сарын 19, Сумъяа гараг. Билгийн тооллын 24, Хэрцгий охин одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 6 цаг 34 минутад мандан, 18 цаг 58 минутад жаргана.

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин эмгэгтэй болно.




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө