Гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй алга болсон хоёр настай охиныг эрэн хайж байна

Гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй алга болсон хоёр настай охиныг эрэн хайж байна

Увс аймгийн Улаангом сумын төвөөс хойд зүгт 60 км-т, 8 дугаар багийн Бага нуур гэдэг газар гэрийнхээ гадаа тоглож байсан бага насны хүүхэд сураггүй алга болсон тухай дуудлагыг өчигдөр буюу есдүгээр сарын 18-ны өдрийн 20:50 цагт өгчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн алга болсон хоёр настай охиныг эрэн хайх ажиллагааг есдүгээр сарын 18-ны өдрийн 21:10 цагаас эхлэн зохион байгуулж байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.