ХҮДС-ийг МУИС-тай нэгтгэх шийдвэр нь ашиг сонирхол, байр газартай холбоотой гэж хардаж байна гэв

ХҮДС-ийг МУИС-тай нэгтгэх шийдвэр нь ашиг сонирхол, байр газартай холбоотой гэж хардаж байна гэв

Өнөөдөр /2022.09.19/ ХҮДС-ийг МУИС-тай нэгтгэхийг эсэргүүцэж Монголын худалдаачдын холбооноос мэдээлэл хийлээ.

Энэ талаар, “Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг МУИС-тай нэгтгэж байгааг бид эсэргүүцэж байна. Яагаад гэвэл худалдаачдын гэх Монголд нэг ч байгууллага байхгүй. Гэтэл Худалдааны гэх ганц тодотголтой сургуулийг устгаж МУИС-тай нэгтгэж байгаа нь төр засаг буруу шийдвэр гаргаж байна. БШУЯ-ны газрын дарга гэж хүн бол ХҮДС-ийг 25 ажилтантай ямар ч боловсон хүчингүй сургууль гэж мэдэгдэл хийгээд байна. Энэ бол төрийн албан хаагч худал мэдээлэл түгээж байна гэж үзэж байна. ХҮДС маань үндсэн 42 багштай. Өнөөдрийг хүртэл тус сургууль маань худалдаачдыг хөгжүүлэх, нийтийн аж ахуйг хөгжүүлэх олон боловсон хүчинг бэлтгэж байсан. Гэтэл 99 жилийн түүхтэй сургуулийг устгаж үгүй хийж байгаа нь ямар нэгэн төрийн албан хаагчийн эдийн засгийн ашиг сонирхолтой гэж үзэж байна. Хардаж байна. яагаад хардаж байгаа вэ гэхээр өмнө нь 2007 онд МУИС-тай мөн нэгтгэхдээ 10,64 га газрыг буцааж ХҮДС болгон таслахдаа дахиад 0.4 га газрыг нь устгаад үгүй хийж байсан. Баянхонгор аймгийн салбар сургуулийг мөн устгаж байсан. Одоо дахиад нэгтгэж байгаа нь 2.1 тэрбум төгрөг дээрээс нь Худалдаа үйлдвэрийн хоёр байр газартай холбоотой байх гэж хардаад байгаа юм. БШУЯ-ны сайдын шийдвэрийг эсэргүүцэж байгаа юм. Бид нар энэ мэдэгдлээрээ ЗГ-т шаардлага хүргүүлж байгаа. ЗГ шаардлагаа эргэж харахгүй юм бол Худалдаачдын холбоо, ХҮДС дараа дараагийн тэмцлээ эхлүүлж өлсгөлөн зарлах, тэмцлийн хурц хэлбэрт сонгох дээрээ тулаад байна” гэжээ.