Л.Энх-Амгалан сайд Хувьсаж буй боловсрол дээд хэмжээний чуулга уулзалт оролцож байна

Л.Энх-Амгалан сайд Хувьсаж буй боловсрол дээд хэмжээний чуулга уулзалт оролцож байна

Хувьсаж буй боловсрол дээд хэмжээний чуулга уулзалт Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд өчигдөр эхэллээ. Дээд хэмжээний чуулга уулзалтыг нээж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш үг хэллээ. 2030 он хүртэл дэлхий дахинд боловсрол хэрхэн өөрчлөгдөхийг энэ танхимд цугласан төлөөлөгчид хэлэлцэнэ. 

"Боловсрол бол дэлхий нийтийг өөрчлөх хамгийн хүчирхэг зэвсэг" хэмээн улс орнуудын Боловсролын сайд нар санал нэгдэж байна. Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан үдээс хойш чуулганы индрээс үг хэлнэ хэмээн БШУЯ-наас мэдээллээ.