БНСУ-руу ВИЗГҮЙ аялал зохион байгуулах компанийн сонгон шалгаруулалтын хариу гарчээ

БНСУ-руу ВИЗГҮЙ аялал зохион байгуулах компанийн сонгон шалгаруулалтын хариу гарчээ

Өнгөрсөн тавдугаар сард БНСУ-ын Засгийн газар Яньян (Yangyang) олон улсын нисэх буудлаар Канвон мужид ирэх Монгол, Вьетнам, Филиппин, Индонез улсын тав буюу түүнээс дээш тоотой бүлэг жуулчинд визгүй зорчих эрх олгохоор болсон тухай зарласан билээ.

Ингэхдээ Вьетнам, Индонез, Филиппин улсуудын жуулчид зургадугаар сарын 1-нээс манай Монгол улсын иргэд аравдугаар сарын 1-нээс визгүй зорчих байсан юм. Тэгвэл тус Яньян (Yangyang) олон улсын нисэх буудлаар  визгүй нэвтрүүлэх, аялал зохион байгуулах аялал жуулчлалын компанийн сонгон шалгаруулалтын хариу гарчээ.

Компанийн нэрс:

1 Total Asia LLC

2 AIRMAN LLC

3 Chandmani consulting LLC

4 Airmarket Holiday LLC

5 PSW LLC

6 JUULCHIN LLC

7 JOY MONGOLIA TRAVEL LLC

8 NEW JUULCHIN

9 Let's travel LLC

10 IHC LLC