Ж.Сүхбаатар: Буяны цуваа ламаас асуусан цагаар ихэвчлэн явагддаг учир түгжрэл үүсгэж байна

Ж.Сүхбаатар: Буяны цуваа ламаас асуусан цагаар ихэвчлэн явагддаг учир түгжрэл үүсгэж байна

Нийслэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар өчигдөр төрийн тамгаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаас гардан авсан билээ. 

Тэрбээр энэ үеэрээ "Авто замын түгжрэлийг бууруулахад холбогдох төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, иргэн, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжиж ажиллана" гэдгээ онцолсон.

Тэгвэл Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар буяны цуваа нийслэлийн түгжрэлд нөлөөлдөг учир эл асуудлаар буяны газрын удирдлагуудтай уулзалт хийхээр төлөвлөж байгаагаа мэдээлжээ. Тэрбээр энэ талаар "Буяны цуваа энэ өдрүүдэд түгжрэлд нөлөөлдөг. Ламаас асуусан цагаар ихэвчлэн явагддаг, тэр нь түгжрэлийн оргил цагтай давхцдаг. 1-р эмнэлэгийн орчимд бөөгнөрөл үүсдэг. Буяны газрын удирдлагуудтай дараа уулзалт хийж ярилцахаар төлөвлөж байгаа" гэжээ. 




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө