ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2022.09.21/ “Орос даяар хэсэгчилсэн цэргийн дайчилгаа” зарлаж цэрэг татлагын үйл ажиллагаа эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Оросын жуулчид Алтанбулаг боомт дээр хил нэвтрэхийн тулд цуваа үүсгэсэн байна гэх зураг, бичлэг нийгмийн сүлжээнд тархсан.
Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт дээрх үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Ямар нэгэн цуваа, дараалал үүсээгүй" гэжээ. Мөн Хил хамгаалах ерөнхий газрын шалган нэвтүүлэх хэлтэс “Оросын жуулчид Алтанбулаг боомтоор нэвтрэхээр цуваа үүсгээгүй” гэлээ.