Салбарынхан Их тэнгэрт цуглаж түгжрэл бууруулах асуудлаар шийдэл хайжээ

Салбарынхан Их тэнгэрт цуглаж түгжрэл бууруулах асуудлаар шийдэл хайжээ

Түгжрэл бууруулах үндэсний хорооноос өчигдөр салбар бүрийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг /2022.09.22/ Их тэнгэрт  зохион байгуулсан байна. 

Хэлэлцүүлгээр түгжрэл бууруулах асуудлаар шийдэл хайж ярилцсан бөгөөд санал боловсруулжээ. Эдгээр шийдлүүдийг нэгтгээд, судалгаа тооцоо харьцуулалтуудыг хийсэн бөгөөд түгжрэлийн нөлөөллүүдийг тооцож боломжтой эсэхийг судлаад олон нийтэд танилцуулах аж. 

Хотын дарга Д.Сумъяабазарын хувьд өнөөдөр ч иргэд, олон нийттэй уулзаж түгжрэл бууруулах асуудлаар санал солилцож байгаа  аж.