ТОДРУУЛГА: Алтанбулаг боомтоор өдөрт ОХУ-ын 250-260 иргэн нэвтэрч байна

ТОДРУУЛГА: Алтанбулаг боомтоор өдөрт ОХУ-ын 250-260 иргэн нэвтэрч байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2022.09.21/ “Орос даяар хэсэгчилсэн цэргийн дайчилгаа” зарлаж цэрэг татлагын үйл ажиллагаа эхэлсэн.

Үүнтэй холбогдуулан Оросын жуулчид Алтанбулаг боомт дээр хил нэвтрэхийн тулд цуваа үүсгэсэн байна гэх зураг, бичлэг нийгмийн сүлжээнд тархаад байна. Тэгвэл энэ талаар Хил хамгаалах ерөнхий газрын албаны эх сурвалжаас тодруулахад "Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт дээрх үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Тус боомтоор өдөрт ОХУ-ын 250-260 иргэн нэвтэрч, 550-600 гаруй иргэн гарч байна. Өөрөөр хэлбэл энэ нь өмнөх саруудтай харьцуулахад хэвийн тоо юм. Ямар нэгэн ачаалал үүсээгүй" гэлээ.  




Өнөөдөр бич өдөр

52 минутын өмнө