58 ширхэг тарваганы түүхий тулам, долоон болсон мах оруулахыг завджээ

58 ширхэг тарваганы түүхий тулам, долоон болсон мах оруулахыг завджээ

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар (НМХГ) болон бусад холбогдох албаныхан Өлзийт, Тавантолгой, Эмээлт, Өвөр гүнт, Баруунтуруун, Нисэх хотхоны салдаг уулзвар, Хэрлэнгийн гүүр, Багахангай дүүргийн замын цагдаагийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд 24 цагаар хяналт шалгалт хийж байна.

Энэ оны наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 20-ны хооронд нийт 112,997 тээврийн хэрэгсэл, 235,476 зорчигчдын ачаа тээшинд үзлэг хийжээ.Улмаар 22 удаагийн тохиолдлоор 58 ширхэг тарваганы түүхий тулам, тарваганы долоон ширхэг болсон мах илрүүлэн Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвд шилжүүлсэн байна. Мөн зөрчил илэрсэн тээврийн хэрэгсэлд ариутгал хийж, зорчигчдод сэрэмжлүүлэг зөвлөмж өгч ажиллажээ.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө