Самарт яваад сураггүй алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэ сумын Майхан багийн “Хүрэн морьтын зоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 263 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 180 км-т/ 14 хүн самар түүж явснаас 1 хүн нь сураггүй болсон тухай дуудлагыг есдүгээр сарын 21-ний өдрийн 09:30 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Б /32 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг есдүгээр сарын 22-ны өдрийн 15:00 цагаас 19:20 цаг хүртэл зохион байгуулсан. есдүгээр сарын 23-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.