Өнөөдөр могой өдөр

Өнөөдөр могой өдөр

Өнөөдөр аргын тооллын 9 дүгээр сарын 25, Адъяа гараг. Билгийн тооллын битүүн, Харцага одтой цагаагчин могой өдөр. Өдрийн наан 6:43 цагт мандан, 18:45 цагт жаргана. Тухай өдөр үхэр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх дээдсээс халамж хүсэх лам хувраг болох багш шавьд барилдах номын авшиг авах шинэ гэр ба байр авар сүм дуганыг сэргээх газар лусын зан үйл хийх өр барагдуулах гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах газрын ам нээх гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр луу морь хонь нохой гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.