Самарт яваад сураггүй алга болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Самарт яваад сураггүй алга болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

 Төв аймгийн Эрдэнэ сумын Майхан багийн “Хүрэн морьтын зоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 263 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 180 км-т/ 14 хүн самар түүж явснаас 1 хүн нь сураггүй болсон тухай дуудлагыг 09.21-ний өдрийн 09:30 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийнхан, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Б /32 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 09.23-ны өдрийн 06:00 цагаас 19:30 цаг хүртэл Тэмээн хүзүү гэдэг ууланд 5 км-ын тойрогт зохион байгуулсан байна. Тэгвэл өчигдөр, өнөөдөр мөн эрэн хайх ажиллагааг дахин хийж байгаа аж.