ВИДЕО: Сангийн яамны сурталчилгаанд "төрийн үйлчилгээний ажилчид"-ыг дорд үзсэн агуулга харуулсан нь шүүмжлэл дагуулж байна

ВИДЕО: Сангийн яамны сурталчилгаанд "төрийн үйлчилгээний ажилчид"-ыг дорд үзсэн агуулга харуулсан нь шүүмжлэл дагуулж байна

Төрийн өндөр албан тушаалтнууд иргэдийг бухимдуулсан үг хэллэг ашиглаж буй нь шүүмжлэл дагуулсаар байна. Тодруулбал, өчигдөр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Сарангэрэлийн хэрэглэсэн доромж үг зэрэг нь иргэдийг ихээхэн бухимдуулаад байсан бол мөн Сангийн яамнаас гаргасан и-баримтын сугалааны тухай богино хэмжээний видео сурталчилгаа иргэдийн эгдүүцлийг төрүүлсэн байна. 

Тус сурталчилгаанд нийслэлийн тохижилт, үйлчилгээний ажилтанд нэгэн эмэгтэй и-баримтаа өгсөн нь 30 сая төгрөгийн хонжвор таарч, хонжворын мөнгөөрөө автомашин аваад такси үйлчилгээнд явж байгаа агуулга харуулжээ.

ҮЗЭХ:




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө