Энэ сарын 27-ны өдөр /2022.09.29/ тээврийн жолооч О.Б нь БНХАУ-ын "Ганц мод" боомтын хилийн шалган нэвтрүүлэх цэгт машин дотроо нас барсан харамсалтай хэрэг гарсан.
Талийгаач Б нь эхнэр гурван хүүхэд, гурван ач зээгийн хамт амьдардаг байсан ба /2022.09.27/ эхний рейс тээврээ хийхээр хил нэвтэрсэн гэсэн мэдээлэл байна. Уг харамсалтай хэрэгтэй холбогдуулан тээврийн жолоочдын зүгээс Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нарт хүсэлт хүргүүлж
- Хилийн бүст бүхээгт лацтай байх үеийн хатуу журам битүүмжлэлийг бууруулах,
- Бүхээгний хаалга цонхыг лацдуулан жолоо барих үед давхар маск, коврол малгай хэрэглэхгүй байх,
- Цонхыг давхар лацдахгүй байх, тодорхой цэгт тодорхой хугацаанд цонх салхивчийг нээж агаар оруулдаг болох зэрэг хүний эрхийн заалтыг хангуулах арга хэмжээ авах зэрэг асуудлыг шийдвэрлүүлэхээр болжээ.