Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын Тээврийн ажлын хэсгийн ээлжит 17-р хуралдаан ОХУ-ын Москва хотод энэ сарын сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулагдав.
Хуралдааны үеэр дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор иргэний нисэхийн салбарт тулгарч буй бэрхшээлүүдийг даван туулах арга замуудын талаар хэлэлцсэн байна. Улмаар Монголын талаас ОХУ руу нислэг хийж буй Эрхүү, Улаан-Үд хотуудын чиглэлийг нэмэж, Новосибирск, Екатеринбург хотууд руу нислэг нээж ОХУ-ын иргэд Монгол Улсаар дамжин Ази, Номхон далайн бүсийн орнууд руу зорчих боломжийг бүрдүүлэхээр тохиржээ.