Ачаа тээвэрлэсэн вагон осолдсон “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замыг шуурхай засварлан хөдөлгөөнийг нээжээ

Ачаа тээвэрлэсэн вагон осолдсон “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замыг шуурхай засварлан хөдөлгөөнийг нээжээ

Ачаа тээвэрлэсэн вагон осолдсон “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замыг хөдөлгөөнийг өчигдөр оройн /2022.09.28/ 21 цагт нээлээ. 

Дорноговь аймаг дахь Зүүнбаян өртөөнөөс Зүүнбаян-Ханги-Мандал чиглэлд ачаа тээвэр хийж байсан “Монголиан транс ложистик” ХХК-ийн эзэмшлийн зүтгүүр, ачаатай 17 вагонтой галт тэрэг Хулангийн шанд зөрлөгт орж ирэх үедээ осолдож хөдлөх бүрэлдэхүүнүүд замаас гарсан.

Шалгалтаар тус зүтгүүрийн машинч,  туслах машинч нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг тогтоож, хурд хэтрүүлснээс осол гарсан гэж урьдчилсан дүгнэлт хийсэн юм. 

Иймд ЗТХЯ-ны төлөөллөөр ахлуулсан “Монголын төмөр зам” ТӨХК, УБТЗ ХНН, “Болд төмөр ерөө гол” ХХК, “Монголиан транс ложистик” ХХК -ийн хамтарсан сэргээн босголтын баг газар дээр нь шуурхай хийж, богино хугацаанд ослын үр дагаврыг арилган, гол замын хөдөлгөөнийг өчигдөр /2022.09.28/ 21:07 цагт нээжээ.