НТГ: Үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд нийтийн тээврийн богино эргэлтийн гурван чиглэлд өөрчлөлт оруулна

НТГ: Үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд нийтийн тээврийн богино эргэлтийн гурван чиглэлд өөрчлөлт оруулна

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд богино эргэлтийн чиглэлийг нэвтрүүлэхээр иргэд, холбогдох аж ахуйн нэгжид танилцуулга хийн хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. 

Хэлэлцүүлэгт Нийслэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар болон холбогдох албаны төлөөллүүд оролцож байна. Нийслэлийн Нийтийн тээврийн газраас хийсэн танилцуулгад дурдсанаар одоогоор нийслэл хотод 105 чиглэлд 986 автобус үйлчилгээнд явж буй бөгөөд нийслэлийн өмчит 2, хувийн өмчит 17 компани үйл ажиллагаа явуулж буй юм байна. 2021 онд нийтийн тээврээр 147 сая хүн үйлчлүүлсэн бөгөөд Улаанбаатар хотын иргэдийн 45 хувь нь үйлчлүүлжээ.

Түүнчлэн түгжрэлд нөлөөлж дөрвөн гол гудамж, зам буй бөгөөд эдгээр нь Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу, Нарны зам аж.

Харин 2020-2022 оны хооронд 105 чиглэлээс 10 чиглэлд богино эргэлт нэвтрүүлсэн. Энэ нь үйлчилгээний хүртээмжийг илт нэмэгдүүлжээ. Тиймээс энэ онд Нийтийн тээврийн гурван чиглэлд өөрчлөлт оруулна гэдгээ Нийслэлийн тээврийн газраас мэдэгдлээ.