Багануурчууд Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Багануурчууд Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Өнөөдөр /2022.11.17/  Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн 116 жилийн ой тохиож буй.

Иймд Багануурчууд түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Их зохиолч Д.Нацагдорж ЗХУ /1926/ болон Германд /1926-1929 онд/ хэдэн жил суралцаж, өрнөдийн соёлын шилдэг өв сантай гүнзгий танилцаж тэрээр Элдэв-Очир, Очир, Сайн санаат, Үзэг гэх мэт олон нууц нэрээр бичиж байжээ. Уран бүтээл:

  • “Ушаандар“, “Сандо амбаны харгис явдал” жүжиг
  • “Нуугдсан эрдэнэ” (1930) дуурь
  • “Их авхай”
  • “Монгол ардын суут”
  • “Би биш” (1934) жүжиг
  • “Учиртай 3 толгой” (1934 он)аялгуут жүжиг
  • “Хуучин хүү“(1930)
  • “Цагаан сар ба хар нулимс“(1932)
  • “Харанхуй хад“(1930)
  • “Үзэгдээгүй юм”(1933)зэрэг өгүүллэгүүдээрээалдаршжээ.
  • “Хэнз хурга”(1933)
  • “Миний нутаг”(1933)
  • “Дөрвөн цаг”(1934),
  • “Од”,
  • “Нар аа”,
  • “Сар аа” шүлэг,
  • “Ламбагуайн нулимс”(1930)
  • “Харанхуй хад”,
  • “Шувуун саарал”,
  • “Хөдөө талын үзэсгэлэн” өгүүллэг(1931),
  • “Ондоо хүмүүжил”

зэрэг олон бүтээл туурвижээ.