Асралт хайрхны оргилд 13-75 насны 100 алхагчид амжилттай гарчээ

Асралт хайрхны оргилд 13-75 насны 100 алхагчид амжилттай гарчээ

Монголын явган алхалтын холбооны гишүүд, дэмжигчид болох 100 хүн энэ сарын 28-нд /2023.01.28/ Улаанбаатар хотоос зүүн хойд зүгт 90 орчим км-т орших Хан Хэнтий нурууны ноён оргил Асралт хайрхныг зорьж, далайн түвшнээс дээш 2799 метрт өргөгдсөн уг оргилд амжилттай хүрчээ.

Энэхүү арга хэмжээнд Дорноговь, Орхон, Дархан-Уул, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Увс, Хөвсгөл, Төв аймаг мөн нийслэлийн Багахангай, Багануур, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн явган алхалтын холбоод, явган алхалтын Хобби, Эрдэнэтийн эрдэнэс клубийн гишүүд идэвхтэй оролцсон байна. Тус хөтөлбөрийн хамгийн өндөр настай оролцогч нь 75 настай Л.Ганбаатар, Н.Пүрэвдаш нар бөгөөд хамгийн залуу оролцогч нь 13 настай Б.Уяхан нар байв.