Япон Улсын "Жапан эйрлайнс" Монгол Улс руу чартер нислэг үйлдэнэ

Япон Улсын "Жапан эйрлайнс" Монгол Улс руу чартер нислэг үйлдэнэ

Япон Улсын “Жапан Эйрлайнс” (Japan Airlines) компани Монгол Улс руу зуны улиралд чартер нислэг үйлдэхээр болжээ. 

Мөн Монгол-Японы аялал жуулчлалын бизнес форумыг 4-5 дугаар сард хийх талаар тус компанийн төлөөлөл Хатагтай Накано Хошико Монгол, Японы уулзалтын үеэр хэллээ.  Тус уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөх О.Одбаяр, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн П.Баярцэцэг, Токио дахь Элчин сайдын яамны Эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх Ө.Мөнхбат, “Таван Богд” группын ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нар Япон Улсын “Жапан Эйрлайнс” (Japan Airlines) ХХК-ийн Борлуулалт хариуцсан гүйцэтгэх захирал Накано Хошико тэргүүтэй холбогдох албаны төлөөлөлтэй 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Токио хотод уулзалт хийсэн юм.

“Жапан Эйрлайнс” (Japan Airlines) Монгол Улс руу нислэг үйлдсэнээр Японы жуулчдын тоог нэмэгдүүлэх, аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагаа тэлэх ач холбогдолтой.