“Эрдэнэс Монгол” ХХК ажлын байрны сонгон шалгаруулалтын ярилцлагын үе шатанд 434 хүн оролцож байна

“Эрдэнэс Монгол” ХХК ажлын байрны сонгон шалгаруулалтын ярилцлагын үе шатанд 434 хүн оролцож байна

“Эрдэнэс Монгол” ХХК ажлын байрны нээлттэй болон нөөцийн сонгон шалгаруулалтын ярилцлагын үе шатанд 434 хүн оролцож байна.

Сорилын шалгалт болон ярилцлагын үе шатанд хүний нөөц, уул уурхайн мэргэжлийн холбоо болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл бүхий 17 гишүүнээс бүрдсэн хөндлөнгийн ажиглагчид оролцож хяналт тавин ажиллаж байгаа юм.

Ярилцлагыг хувийн хэвшил, их, дээд сургууль, төрийн төлөөлөл бүхий бүрэлдэхүүн хийж байгаа бол ерөнхий зохион байгуулалтыг МҮХАҮТ гүйцэтгэж байна.