СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БНСУ-д хууль бусаар ажил хийсэн оюутан, сурагчдад шууд цагаан хуудас өгч, хилээр гаргаж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БНСУ-д хууль бусаар ажил хийсэн оюутан, сурагчдад шууд цагаан хуудас өгч, хилээр гаргаж байна

Гадаадын иргэн харьяат буюу (Иммигрейшн) 2023 оны нэгдүгээр сараас эхлэн Солонгосыг татварын ерөнхий газартай хамтран гадаад иргэдийн татвар төлсөн мэдээллийг шууд харах эрхтэй болсон байна.

Тодруулбал, иргэн ажил олгогч газартаа цэнхэр үнэмлэхээ өгсөн тохиолдолд тухайн газраас тань дээр татвар төлсөн баримт үүсэх ба энэхүү мэдэгдлийг иммигрейшн шууд Солонгосыг татварын ерөнхий газраас харах боломжтой болжээ. Иймд тус улсад хэрэгжиж эхэлж буй шинэ хуулийн заалтын дагуу хууль бусаар ажил хийсэн оюутан сурагчдад шууд цагаан хуудас өгч хилээр гаргаж байгаа аж.