М.Баяраа: Золбин нохой, муурыг унтуулдаг ҮЙЛДВЭР байгуулахаар ажиллаж байна

М.Баяраа: Золбин нохой, муурыг унтуулдаг ҮЙЛДВЭР байгуулахаар ажиллаж байна

Золбин нохой, муурын устгалын аргыг өөрчлөх гэж байгаа талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа мэдээлэв.

Тэрбээр, “Нэг хэсэг мөнгөний асуудалтай холбоотойгоор нохой устгалын ажил зогссон байсныг сэргээсэн. Нэг нохой устгах зардал 12 мянган төгрөгийг 16 мянган төгрөг болгох саналыг холбогдох байгууллагаас илрүүлсэн. Нийслэлийн хэмжээнд дөрвөн компани нохой устгадаг. Цаашид Цагаан даваанд нохойг унтуулдаг үйлдвэр байгуулахаар ажиллаж байна. Буу барьж нохой устгах нь зохисгүй болоод байна” гэлээ.