Дархан-Сэлэнгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна

Дархан-Сэлэнгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна

Олон улс, улсын чанартай хатуу хучилттай Дархан-Сэлэнгэ чиглэлийн А0402 дугаартай авто замын дагуу цас орж байгаа тул жолооч та бүхнийг анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

Зам тээврийн ослын улмаас жил бүр 18 мянга гаруй хүн эрүүл мэндийн байгууллагад хандаж байгаа нь осол гэмтлийн шинэ тохиолдлын 13.3 хувийг эзэлж байна. Энэ нь нийт осол гэмтлийн тохиолдлын гуравдугаарт орох бөгөөд сүүлийн таван жилийн дунджаар манай улсын 10.000 хүн тутмын 57 нь зам тээврийн ослын шалтгаанаар гэмтэж байна.