"Түмэн тэмээний баяр-2023" өвлийн наадам ирэх гуравдугаар сард Даланзадгадад болно

"Түмэн тэмээний баяр-2023" өвлийн наадам ирэх гуравдугаар сард Даланзадгадад болно

Монголын аялал жуулчлалын салбарын ууган эвент “Түмэн Тэмээний Баяр”нь 24 дэх жилдээ Өмнөговь аймаг Даланзадгад суманд “Нээлттэй Өмнөговь” Монголд зочлох жилийн хүрээнд ирэх гуравдугаар сард болно. 

“Түмэн тэмээний баяр” нь говьчуудын тэмээнд түшиглэсэн соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, тэмээн аялал, тэмээн спортыг хөгжүүлэх, тэмээчид малчдаа алдаршуулах, тэмээн сүргийг өсгөн хамгаалах, аялал жуулчлал хөгжүүлж орон нутгийн хөгжлийг дэмжих үндсэн зорилготой. 1997 оноос анхлан зохион байгуулагдсан “Түмэн тэмээний баяр” өвлийн наадам нь 2016 онд Монгол орны тэмээчид, уралдаанчдыг хамарсан “Монгол тэмээ-999” тэмээний уралдаанд 1108 тэмээ барианд оруулж Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон билээ. Баярын хөтөлбөрийг ЭНД ДАРЖ харна уу.